Заа юу ч л гэсэн мэдэхэд илүүдэхгүй л юм байна
Газар хөдөлнө гэээл Монголоор нэг шуугиж байгаа шүү дээ Хэрвээ, хэрвээ шүү Хэрвээ хэзэ нэгэн цагт жинхэнээсээ газар хөдөлвөл та яах вэ????
Би лав шууд л гарах гарц луу гүйнэ гэж боддог байсийн тэгсэн чинь хамгийн буруу арга гэнээ Ер нь л миний бодож байснаас зарим нь эсрэг л юм байна
Заа тэгээд цааш орж зөвлөгөөгөө уншаарай
Байшин дотор байвал
- Ширээ болон бусад бат бөх тавилгын доогуур орж нуугд, газар хөдлөлт
дуустал
тэндээ тэсээрэй, хэрэв таны эргэн тойронд ширээ эсвэл доогуур нь орох
бат бөх
тавилга байхгүй байвал өөрийн нүүр болон толгойгоо гараараа нууж
барилгын
даацын хаана эсвэл буланд нуугд
- Шил, цонх, хаалга болон бусад унаж болох зүйлээс хол бай, чийдэн,
тавилга гэх мэт
- Хэрэв та орон дотроо байсан бол, тэндээ үлдэж өөрийн толгойгоо дэр,
хөнжил
гэх мэт зүйлээр хамгаал, таны ор доогуураа орж хэвтэх зайтай бол орон
доогуураа
орж хэвт гэхдээ таны ор нь дээр унах зүйл байхгүй бол шүү дээ, хэрвээ
ор нь дээр чинь юм унвал та дарагдах аюултай
- Газар чичирхээ больтол дотроо үлд, газар чичирхээ больход нь гарвал
илүү
аюулгүй, ихэнх осол гэмтлүүд нэг байрлалаас нөгөөд шилжэж байхад гардаг
- Цахилгаан бараанаас хол бай, тэд дэлбэрч, гал гаргах аюултай
- Цахилгаан шат (Лифт) хэрэглэж болохгүй
Гадаа байвал
- Тэндээ үлд, байшин савруу орж болохгүй
- Барилга, гудамжны гэрэл, цахилгаан утас болон бусад аюултай зүйлээс
хол
бай
- Газар хөдлөлт дууссан бол чимээгүй байж дуу чимээ сайн сонс,
нуранганд
дарагдсан хүмүүс байж болно, тэднийг сонсож олох хэрэгтэй
Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл дотор байвал
- Маш хурдан, аюулгүй газар очиж зогс, барилга байшин, мод, цахилгаан
утас
гэх мэт аюултай зүйлээс хол зогсоно шүү
- Газар хөдлөлт дууссан бол тээврийн хэрэгсэл аль болох барихгүй байх
хэрэгтэй
учир нь газар хөдлөлтөөс болж зам, гүүр хагарж гэмтсэн байх аюултай
Нуранганд дарагдсан бол
- Шүдэнз, гал асааж болохгүй
- Битгий хөдөлж, хөшиглөж тоос шороо босго
- Ам хамраа алчуур, хувцас гэх мэт зүйлээр тагал
- Труба буюу хоолой эсвэл хана зэргийг тогш тэгвэл таныг аврагчид
сонсож
авхар болно, шүгэл байвал шүгэлдэж дуу гарга, хашгирах нь хамгийн
сүүлийн
арга учир нь хашгирвал шороо таны ам хамарт орж амьсгалахад хэцүү байна
- Одооноос нэг савтай ус аваад, цүнхэдээ хадаглаад явж байхад
илүүдэхгүй, идэх юм аваад хадаглаж байсан ч болно, нуранганд дарагдсан
хүн 1 сарын дараа олдож байсан тохиолдол ч бий.
- Иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтаа байнга биедээ авч яв
- Бэлэн мөнгө авч явж бай
- Газар хөдлөлтын үед сургууль болон бусад олон нийтийн газар байвал
багш, эмч гэх мэт коммандлагчийг хүлээх хэрэггүй амиа л бод
|