Main My profile Registration Log out Login
Sky~HuNTeR
Saturday
21.6.2025
7:21 AM
Тавтай морил Guest | RSS LoginRegistrationMain
Үндсэн цэс
Ангилал
Хак , хак хичээл [5]
Кино урлаг [4]
Тоглоом [6]
Программ хангамж [11]
Сонин хачин [2]
Дуу хөгжим [2]
Шүлэг , өгүүллэг [3]
Мэдэхэд илүүдэхгүй [5]
Зураг , Хөрөг [7]
Хошин шог , видео [1]
Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэх
Main » 2010 » April » 2 » Жинхэнэ барааг хуурамчаас нь ялгах аргаас...
4:48 PM
Жинхэнэ барааг хуурамчаас нь ялгах аргаас...
Оёдол
Хамгийн түрүүнд оёдлыг нь хар. Болхи оёдол, далд газрууддах муу хийцийг анхаар. Далд газрууд гэдэг нь цүнхний доод тал, дөтор оёдлыг хэлж байгаа юм. Ихэнхдээ хуурамч бараанууд хийц муутай байдаг. Тэд зөвхөн дууриахаас бус хийцэнд төдийлөн анхаардаггүй юм. Хэрвээ хийц нь энгийн байвал хуурамч байх магадлал их.

Материал
Хуурамч цүнхнүүдийн материал жинхэнэ брэндийн цүнхнүүдийн материалтай адилгүй. Ихэнхдээ хуурамч цүнхнүүд маш хатуу, болхи байдаг. Мөн өнгө алдсан, толботой байх нь бий. Хүмүүс жинхэнэ цүнхнүүд дотортой байдаг гэж андуурах нь бас бий. Гэтэл үнэндээ жинхэнэ цүнхнүүд доторгүй байдаг.
Үргэлжлэлийг цааш ороод....

Шошго
Хаяг, шошго дээр байгаа үгийн алдаануудыг анзаар. Тэд нэрийг нь алдаатай бичдэг. Зөвхөн нэр бус заавар гээд бүгдийг нь шалгаж үзэх хэрэгтэй. Ихэнх чанартай бараануудын шошго нь оёгдсон байдаг бол хуурамч бараануудын шошгыг өлгүүрээс нь өлгөсөн байдаг. Тэгэхээр та онлайнаар жинхэнэ цүнхнүүдийн хаяг шошгыг хараад ялгааг нь харж болох юм. Хуурамч цүнхнүүдийн шошгонууд хямд материалаар хийгдсэн, заавар нь тодорхойгүй байдаг.

Cав боодол
Мэдээж брэнд бүтээгдэхүүнүүд сайтар хамгаалагдсан байдаг. Сав дотор нь ороох цаастайгаа байх ба цүнх хийх ууттайгаа гээд бүх зүйлс нь хамт ирдэг юм. Хамгийн гол нь цүнхний сав, уут нь яг цүнхэндээ зориулагдсан буюу хэт том, хэт жижиг бус яг таарсан байх ёстой. Хэрвээ таныг цүнх авахад өөрийнх нь зориулагдсан ууттай нь өгөхгүй бол эргэлзээтэй гэсэн үг шүү. Мэдээж албан ёсны дэлгүүрүүдээс авсан нь дээр. Хэн нэгэн өөрөө хэдхэн ширхэгээр зарж борлуулах нь ихэнхдээ хуурамч байдаг.

Лого
Логонуудыг нь хар. Та өөрийн мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Louis Vuitton-ы логонууд хэзээ ч хоёр талдаа байдаггүй юм. Зөвхөн нэг талдаа л логогоо байрлуулдаг. Тэгэхээр авахыг хүсэж бүй брэндийн цүнхнүүдээ сайтар судлах хэрэгтэй.
Category: Мэдэхэд илүүдэхгүй | Views: 380 | Added by: lolita | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *:
Хайлт
Хуанли
«  April 2010  »
Su Mo Tu We Th Fr Sa
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архивт нэвтрэх
Найз сайтууд
  • Ucoz.com

  • Тохиромжтой дэлгэц: 1440х990, тохиромжтой хөтөч: Firefox, Copyright© 2010 Sky Team. © 2025