Main My profile Registration Log out Login
Sky~HuNTeR
Friday
20.6.2025
5:49 PM
Тавтай морил Guest | RSS LoginRegistrationMain
Үндсэн цэс
Ангилал
Хак , хак хичээл [5]
Кино урлаг [4]
Тоглоом [6]
Программ хангамж [11]
Сонин хачин [2]
Дуу хөгжим [2]
Шүлэг , өгүүллэг [3]
Мэдэхэд илүүдэхгүй [5]
Зураг , Хөрөг [7]
Хошин шог , видео [1]
Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэх
Main » 2010 » March » 29 » Калашниковын 7.62 мм-ийн автомат бууны /АКМ-47/талаар товчхон
9:35 PM
Калашниковын 7.62 мм-ийн автомат бууны /АКМ-47/талаар товчхон

Дэлхий дээр хамгийн єргєн тархсан, хамгийн ихээр vйлдвэрлэгддэг, худалдаалагддаг зэвсэг бол оросын АК-47 автомат буу билээ.

50 гаран жилийн ємнє анх зохион бvтээсэн хэдий ч єнєєдєр хvртэл єргєнєєр хэрэглэгдэж байгаа нь тvvний найдвартай ажиллагаа, галын хvч чадал, оновчтой тусгал, энгийн хийц  зэрэг олон давуу талтай нь холбоотой билээ.




Энэхvv автомат бууг зохиогч нэрт зохион бvтээгч Михайл Тимофиевич Калашников 1919 оны 10 сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд тариачны гэр бvлд тєржээ.  1938 онд анх цэрэгт татагдан удалгvй эх орны дайнд оролцжээ. Тєрєлхийн  шинийг санаачлагч тэрээр олон зvйлийг шинээр хийсэн нь амьдралд нь ихээхэн урам болсон гэдэг.
Гэтэл 1941 оны намар Брянскийн орчимд болсон танкийн тулалдаанд хvнд шархдан Алма-Атад эмнэлэгт хэвтэж эмчлvvлж байх хугацаандаа анхны автомат бууныхаа санааг олсон гэдэг. Ингээд 1944 онд Зержинскийн нэрэмжит их бууны академийн дэмжлэгтэйгээр олон сумаар шvршигч буу хийх ажилдаа орж 1947 онд анхныхаа АК-47-г vйлдвэрлэж эхэлсэн юм.

М.Т.Калашников


М.Т.Калашниковын зохиосон автоматыг гадаадын олон оронд  vйлдвэрлэж єєрийн болгож авсан байдаг. Учир нь энэ бууны хєнгєн, найдвартай ажиллагаатай, маш энгийн хийцтэйгээс  гадна ашиглалтын маш олон давуу чанаруудаас болсон юм.

Манай улсын зэвсэглэлд ч гэсэн тvvний зохиосон буудлагын зэвсгvvд голлож байгаа юм. 

Сум

ПС - ган зvхэвч бvхий байлдааны ердийн сум /ялгагдах шинж - єєр єнгєгvй/
Т-45 -  гэрэлт хошуутай сум /Сумны хошуу нь ногоон єнгєєр будагдсан ба зориулалтыг нь эрх биш таамаглах байлгvй/
БЗ - хуяг нэвтлэн шатаагч сум /Сумны хошуу нь улаан хар єнгєєр будагдсан байх ба дуулган малгай, сум нэвтэлдэггvй хантааз, бензиний бак гэх мэтийг нэвт буудахад зориулагдсан/
Автоматны хоосон сум - Vvнийг тактикийн хээрийн сургуулилтын vеэр хэрэглэнэ. Сум нь хошуугvй боловч хvн алах чадлаа 25 м-ийн дотор хадгалдаг/
Сум нь хонгио, бялт, сумны хошуу, дарь зэргээс зэргээс бvтнэ.

Калашниковын автомат бууны vндсэн vзvvлэлт

Калибр - 7.62 мм
Автоматны ашигтай тусгалын зай - 400 м
Хараалж буудах холын зай - 1000м
Сумны хошууны анхны хурд - 715 м/с
Бууны жин - дvvрэн сумтай дайзны хамт - 3.8 кг
бууны урт - Жадгvйгээр - 88 см
Техникийн буудлагын хурд - 600 мин/сум
Сумны хошууны хvн алах чадлаа хадгалах холын зай - 1500 м
Сумны хошууны хамгийн холын тусгал - 3000 м
Дайзны багтаамж - 30 ширхэг сум


Тайлбар
Энэхvv зургандээр АК-47 бууный эд ангийн задаргааг харуулав.
За эд нартай нь танилцъя.Зургандээрх тоогоор нь авсныг анхаарай.
1. гол тємєр, гол мємрийн хайрцаг, хараа хэрэглэл, мєрлєгчийн хамт
2. гол мємрийн хайрцагын таг
3. Хутган жад
4.Буцаах механизм
5. Замгийн рам, бvлvvрийн хамт
6. хийн яндан нуруувч модны хамт
7. Замаг
8.сvмбэ
9. Онгоц мод
10. дайз
11. хайрцагтай жижиг хэрэглэл

 

АК-47 бууг тєрийн сvлдэндээ залсан Мозамбик улс

 

 

Мозамбик улсын тєрийн далбаа. Энэ улс нь Африк тивийн ємнєд хэсэгт оршдог. Урьд Португал улсын колони орон байж байгаад 1970-аад оны сvvлчээр тусгаар тогтносон. Мозамбик улс байгуулагдсанаас хойш бараг тасралтгvй шахуу тєрийн эргэлт болон дайн самууны хєлд нэрвэгдсэн бєгєєд Африкийн хамгийн ядуу буурай улсуудын нэг юм.

Category: Мэдэхэд илүүдэхгүй | Views: 1092 | Added by: GoD_MotheR | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *:
Хайлт
Хуанли
«  March 2010  »
Su Mo Tu We Th Fr Sa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Архивт нэвтрэх
Найз сайтууд
  • Ucoz.com

  • Тохиромжтой дэлгэц: 1440х990, тохиромжтой хөтөч: Firefox, Copyright© 2010 Sky Team. © 2025